Tuesday, December 9, 2008


Д.Маам
Өвөл

Цастай өвөл
Мөстэй өвөл
Цан хүүрэг
Жавартай өвөл
Хүүхэд бидний
Хүлээсэн өвөл
Хүйтэн гэлгүй
Хүсдэг өвөл
Цана чаргаар гулгадаг өвөл
Цас мөсөн дээр тоглохгүй бол
Мөнгөн өвөл гомдоно байх даа.

Friday, November 21, 2008

3 настаны хямралаа гэж ...

Хүү маань өглөө цэцэрлэгтээ явах гэж бөөн л юм болдогийн. Босохгүй гэж нойрмоглоно, хувцасаа өмсөхгүй гэж уйлна. Аргадаж, загнаж, хуурч, янз бүрээр л оролдож байж арай гэж л авч гарна даа.
Өнөө өглөө миний хүү заавал аавтайгаа хамт цэцэрлэг рүүгээ орно гэж зөрүүдлээд буцаж гүйгээд болдоггүй. Тэгээд утасдаж аавыг нь дуудаж ирүүлсэн чинь бөөн баяр болоод л, багшдаа аавыгаа гайхуулаад л, "Ааваа баяртай, ээжээ баяртай" гээд л гүйгээд орчихсон.
Нэгэн сайт дээр гөжүүд зан хүүхдийн өсөж торних явцад заавал илэрдэг өвөрмөц шинж байдаг гэж бичсэн байх юм. Үүнийг "3 настануудын хямрал" гэж нэрлэдэг гэнээ. Хүү маань яг л энэ үе дээрээ яваа юм байна лдаа. Юм болгон дээр л өөрийнхөөрөө зүтгэнэ, хүссэнийг нь биелүүлэхгүй бол бөөн уйлаан майлаан. Яаж ч аргадаад нэмэргүй дээ, загнахаас өөр замгүй. Эсвэл хүслийг нь гүйцээнэ. Тэр болгон хүслийг нь гүйцээгээд байж бас болохгүй. Тэгвэл буруу эрхэлсэн хүүхэд бухын юунаас ч гэдэг билээ хатуу гэдэг шиг л юм болох байх.
Аймаар гөжүүд, яахаараа ийм болдог байнаа, хэнийгээ дуурайхаараа ингэдэг байнаа, буруу хүмүүжүүлсэний л хар гай гэж хүмүүс шүүмжилнэ. Би нээрээ хүүхдээ буруу хүмүүжүүлсэн юм болов уу гэж боддог ч энэ нийтлэлийг уншаад жоохон тайвширлаа. Гэхдээ энэ хямралын үед хүүдээ яаж хандвал дээр вэ, цаашдаа яаж хүмүүжүүлэх вэ гээд л толгойд эргэлдэхийн. Юм болгоныг болохгүй гээд загнаад байвал хүүхэд буруу хүмүүждэг л гэдгийн.

Тэр нийтлэл дээрх зарим хэсгээс иш татвал:

... Энэ үедээ хүүхэд хэд хэдэн зvйл дээр суралцах хэрэгтэй болдог байна. Үүнд:
  1. Хүүхэд өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж сурах
  2. Дур сонирхлоо хязгаарлах
  3. Дагаж мөрдөх зайлшгүй дүрэмд захирагдаж сурах ...
...Хүүхдийн зөрүүдлэл нь уг чанартаа бусдад өөрийгөө харуулах, өөрийгөө батлах сонирхлын илрэл. “Зөрүүдэлж” чадаагүй, түүнийг “алгассан” хүүхдүүдийн хувьд яг л энэ үедээ сурч эзэмшиж авах ёстой нөгөө өөрийнхөө сэтгэл хөдлөлөө хязгаарлах, аливаа дүрэм, журмыг дагаж мөрдөх зэрэг чанаруудыг эзэмшилгүй өнгөрдөг. Ингэснээр сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй хаалттай нэгэн болж үлдэнэ ...
... Эх хүн хүүхдийнхээ нийгмийн болон хэл ярианы хөгжилд маш их нөлөө үзүүлж чадна. 1200 эх, хүүхдийг 0-3 нас хүртэлх хугацаанд нь судалж үзэхэд мэдрэмж сайтай буюу хүүхдийнхээ vйл ажиллагааг дэмждэг боловч шаардлагагvй үед оролцдоггүй эхчүүдийн хүүхдүүд эрүүл мэндээр сайн байв. Сэтгэл гутралтай эхийн хүүхэд хэл ярианы хөгжил, хүний хэлснийг ойлгох, бусадтай харилцах чадвараар тааруу, зожигдуу байжээ. Гэхдээ эх хүний анхаарал халамж сайтай чанар их чухал нөлөөтэй аж. Учир нь сэтгэл гутралтай боловч хүүхдэдээ анхаарал халамж сайн тавьдаг эхийн хүүхдүүд дээрх чадваруудаар сайн байжээ...
... Уйлах нь биед сайн гэдгийг “нулимс судлаач” Уильям Фрей баталжээ. Томчууд бид хүүхдийг “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй”, “Эр хүн байж”хэмээн уйлахыг нь хориглодог тун буруу юм байх. Хvн багадаа их уйлах тусам эрүүл энх өсч торнидог аж. Эсрэгээр, уйлахгvй бол өвчлөмтгий болно...

hi all

Та бүгдийн амгаланг айлтгая. Би ч гэсэн юунаас нь дутахав, блог хөтөлж үзэе лдээ, :) :-P. Гэхдээ барьцаж байгаа юм биш шүү.
Нээх сүрхий мэдлэгсээд байх юмгүй ч гэсэн хүн юм болхоор янз янзын л юм бодож явах юм даа. Яахав үзсэн харсан, сурсан мэдсэн, бодож тунгаасан бүхнээ бусадтай хуваалцаж байя гэж л бодлоо шд, kkkkkk.
Та бүхэн намайг хүлээн авч болгооно уу, :D ;) ;;)